2002 онд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Жапан таун хорооллын төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. Манай төсөлд Япон мэргэжилтнүүдээс гадна Япон улсад мэргэжил дээшлүүлсэн мэргэжилтэн, ажилчидаас бүрдсэн баг хамт олон оролцон ажилладаг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлэн олон хандив тусламжийн ажилд хувь нэмэрээ оруулахаас гадна, бүтээн байгуулалтын ажилд оролцон ажиллаж буй ажилтан, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аюулгүй ажиллагааны өдөрлөгийг жил бүр зохион байгуулах, мөн эмнэлэгийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бид Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллахдаа таатай байх болно.
Дэлгэрэнгүйauris venenatis nec.Maecenasapien vitae a euismod mauris venenatis nec. PХорооллын оршин суугчдын тав тухтай амьдрах гол хүчин зүйлийн нэг болох дэд бүтэц, тэр дундаа авто замын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Хорооллын доторх 27 м өргөнтэй зам болон хорооллын голын 29 м өргөнтэй авто зам нь бетон хучилтын хувьд бат бөх чанараараа шалгарсан, тус компанийн бетон зуурмагийн үйлдвэрт үйлдвэрлэсэн юм. Замын хажуугийн явган хүний зорчих хэсгийг хамт шийдсэнээр оршин суугчдын аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж байгаа юм.
Дэлгэрэнгүй2008 онд ашиглалтанд орсон уг үйлдвэр нь “Суруга Монгол” ХХК – ний өөрийн барилгад хэрэглэх тавилгуудыг үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрт ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүд нь Япон улсаас оруулж ирсэн бөгөөд олон улсын чанар, стандартыг хангасан баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Дэлгэрэнгүй